ШУУРХАЙ: Самарт явсан дөрвөн хүн сураггүй алга болсныг хүч нэмэгдүүлэн эрэн хайж байна

ШУУРХАЙ: Самарт явсан дөрвөн хүн сураггүй алга болсныг хүч нэмэгдүүлэн эрэн хайж байна

Төв аймаг, Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар тус сумын харьяат иргэн 54 настай эмэгтэй Н нь 4 хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны өдрийн  18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /2024.09.23/ 09:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлджээ.