УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 26-наас хойш эрэн сурвалжилж эхэлжээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандснаар цагдаагийн байгууллага энэ сарын 9-ний өдрөөс /2024.09.23/ эхлэн эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Д.Бат-Эрдэнийг шүүхийн эрэн сурвалжлалтаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж байгаа нь үнэн" гэх мэдээллийг өглөө.