Монгол иргэн ОХУ-аас хоёр уут сармис оруулж ирэх гэж байгаад баригджээ

Монгол иргэн ОХУ-аас хоёр уут сармис оруулж ирэх гэж байгаад баригджээ

“Кяхта” олон улсын шалган нэвтрүүлэх боомтод эрүүл ахуйн хяналт шалгалтын үеэр Россельхознадзорын газрын улсын байцаагч Буриадын гаалийн газрын ажилтнуудтай хамтран ОХУ-ын нутаг дэвсгэрээс тусгай хамгаалалттай бүтээгдэхүүнийг экспортлохдоо ургамлын хорио цээрийн дүрэм, журмыг зөрчсөн болохыг илрүүлжээ.

Тодруулбал, Монгол иргэн ОХУ-аас Монгол руу гарал үүсэл нь тодорхойгүй 2 уут, нийт 55 кг сармис экспортлохыг завджээ. Эдгээр бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүй экспортолдоггүй байна. Энэ талаар ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу протокол боловсруулж, Эрүүл ахуйн зохицуулалтад орсон бүтээгдэхүүнийг ургамал эрүүл ахуйн гэрчилгээ олгохоор ОХУ-д буцаажээ. 

Эх сурвалж: Новая Бурятия