Ирэх долоо хоногийн дундуур Төв, Зүүн аймгийн нутгаар сэрүүснэ

Ирэх долоо хоногийн дундуур Төв, Зүүн аймгийн нутгаар сэрүүснэ

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно.

Салхи ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 24-нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 23, мөн энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.