Энэ долоо хоногийн лхагва гаргаас эхлэн гурван хоног нийт нутгаар цочир хүйтэрч болзошгүй байгааг анхаарууллаа

Энэ долоо хоногийн лхагва гаргаас эхлэн гурван хоног нийт нутгаар цочир хүйтэрч болзошгүй байгааг анхаарууллаа

Энэ сарын 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Энэ сарын 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байна. Энэ долоо хоногийн Бямба гараг буюу энэ сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна гэж мэдээллээ.