ФОТО: Хар сүүлт зээрэнд байнгын нараар цэнэглэдэг хүзүүвч зүүжээ

ФОТО: Хар сүүлт зээрэнд байнгын нараар цэнэглэдэг хүзүүвч зүүжээ

Говийн их ДЦГ-ын “Б” хэсэгт хар сүүлт зээрийн тархац байршлын мэдээллийг тогтмол хянаж, нэн шаардлагатай мэдээлэлээр хангах зорилгоор 6 эр, 6 эм нийт 12 хар сүүлт зээрэнд байнгын нараар цэнэглэдэг хүзүүвч зүүх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны ажлыг Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, Монгол улсын их сургууль, Австри улсын Вена хотын Мал эмнэлэгийн их сургууль, Норвеги улсын Шинжлэх ухааны их сургууль, Олон улсын тахь групп ТББ, Нюрнбергийн амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэв.