Маргааш зүүн аймгийн хойд хэсгээр нойтон цас орж, ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

Маргааш зүүн аймгийн хойд хэсгээр нойтон цас орж, ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

Өнөөдөр /2024.09.08/ баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш /2024.08.09/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно.

Салхи энэ сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.