Улаанбаатарт бороо орохгүй, 27 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 27 градус дулаан байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш буюу энэ сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +23...+28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +25...+27 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.