Өнөөдөр /2024.09.06/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Энэ сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар, энэ сарын 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.
Салхи энэ сарын 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, энэ сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, Ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 9-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ гэжээ.