Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулав.
Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэ хөвийг байгуулжээ. Хамгаалалтын захирагаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байхаар төлөвлөснийг БОУАӨЯ мэдээллээ.