Улаанбаатарт цэлмэг, 21 градус дулаан байна

Улаанбаатарт цэлмэг, 21 градус дулаан байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар их төлөв цэлмэг. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.