Шинжааны зүүн хэсэгт анх удаа мазаалай баавгай үзэгдсэн гэж тус улсын төв телевиз мэдээлжээ

Шинжааны зүүн хэсэгт анх удаа мазаалай баавгай үзэгдсэн гэж тус улсын төв телевиз мэдээлжээ

Шинжаан-Уйгурын өөртөө засах орны зүүн этгээдийн Иү тойрогт мазаалай явж байхыг Хятадын Ойн академийн мэргэжилтнүүд хяналтын камераас олж харан зураг, бичлэгт үндэслэн баталгаажуулжээ.

Иймд тус улсын төв телевиз Шинжаанд анх удаа мазаалай үзэгдсэн хэмээн онцлон мэдээлсэн байна. Ингэхдээ "Хятадын хулсны баавгайтай адил Монголын үндэсний баавгай" хэмээн тодотгожээ.

Сонирхуулахад, Монгол орны говьд амьдардаг мазаалай баавгайн тоо толгой 50 гаруй болж өссөн бөгөөд устаж буй амьтны ангилалд багтдаг. Эдгээр баавгай хил залгаа орших Өвөр Монгол, Ганьсу мужид нутаг сэлгэн амьдардаг байна. Харин Шинжааны орон нутгийн захиргаанаас Иү тойргийн Шямаяа тосгоны ойролцоо Монгол-Хятадын хилээс 20 км-ийн зайд 2020 оноос хойш мазаалай үзэгдэх болсон гэжээ.