Богд ууланд хор цацах ажил маргааш эхлэх тул иргэдийн аялах, алхахыг ирэх сарын 16-ны өдрийг хүртэл хориглов

Богд ууланд хор цацах ажил маргааш эхлэх тул иргэдийн аялах, алхахыг ирэх сарын 16-ны өдрийг хүртэл хориглов

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд хийсэн мэргэжлийн байгууллагуудын судалгааг үндэслэн маргаашнаас эхлэн хоёр хоногийн хугацаанд хортон шавж устгах бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийхээр болжээ. 

Иймд Богд уулын орчны бүсэд амьдарч буй иргэд, аяллын жимээр алхагчид энэ сарын 30-наас ирэх сарын 16-ны өдрүүдэд ууланд аялж алхахгүй байх, самар жимс түүхгүй байх, худалдан авахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газраас анхааруулав. Хортон шавж устгалын хорны дарагдах хугацаа 30 хоног аж.