Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, нутгийн төв хэсгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 28-нд, нутгийн зүүн хэсгээр маргааш буюу наймдугаар сарын 29-ний өдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул ОБЕГ-аас мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлүүлжээ.
Иймд мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, сэрэмжлэх, замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож отоглохгүй байх, баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.