Улаанбаатарт бороо орохгүй, 28 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 28 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +15...+20 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.