Өнөөдөр, маргааш /2024.08.25-26/-даа Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Энэ сарын 25-27-нд Монгол Алтайн уулсаар, энэ сарын 28-30-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндий, Халхголын сав газраар +21...+26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 дулаан байна. Энэ сарын 29-нөөс ирэх 9-р сарын 02-ныг хүртэл нутгийн зүүн хагаст өдөртөө сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.