Өнөөдөр /2024.08.20/ Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш /2024.08.21/ төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Тодруулбал, энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, энэ сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, энэ сарын 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. Энэ сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.