Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17...+22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
