Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.