Наймдугаар сарын 14-нд төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Тиймээс болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж ОБЕГ-аас мэдээлэл хийсэн байна.
НОБГ: Улаанбаатар хотод 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд бороо үргэлжлэн орно. Иймд үер ус, аянга цахилгааны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна@AmarsaikhanS pic.twitter.com/HxVX7x8fCF
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) August 13, 2024