Өнөөдөр говь, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +19...+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +29...+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.Улаанбаатарт үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.