Аадар бороо орсны улмаас усанд боогдсон 5 том хүн, 13 хүүхдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг хангажээ

Аадар бороо орсны улмаас усанд боогдсон 5 том хүн, 13 хүүхдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг хангажээ

Өнгөрсөн хоногт орон нутгийн хэмжээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутгаар 8-р сарын 01-ний өдөр орсон борооны улмаас гэр, байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай нийт 13 дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажилласан байна. 

Дуудлага мэдээллээр Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 7 техник хэрэгсэл, Замын цагдаагийн тасгийн 5 алба хаагч, Мэргэжлийн ангийн 22 ажилтан, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн 5 ажилтан нийт 60 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж 6 өрхийн 18 иргэн (13 хүүхэд)-нийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байдлыг ханган ажиллав.

Түүнчлэн  дуудлагын хүрээнд 6 гэр, 2 байшин, 5 орон сууцны зоорийн давхарын 500 тн ус соруулж, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай автозамын хөвөө эвдэрсэн зорчих хэсэгт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулж ажилласан байна.