Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.     Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан.