Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орж, 24 градус дулаан байна

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орж, 24 градус дулаан байна

Өнөөдөр Архангай, Өвөрхангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно. Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна гэж Ус цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.