Увс аймаг, Бөхмөрөн сум. Гурванжигэртэй багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т долдугаар сарын 30-ны өдрийн 15:50 цагийн орчим айлын гэр дээр аянга бууж 1 хүн өртөж нас барсан тухай мэдээллийг долдугаар сарын 30-ны өдрийн өдрийн 16:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиход Гурванжигэртэй багийн малчин Б-ийн гэр дээр аянга бууж иргэн Н /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байжээ.
