СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр аадар бороо үргэлжлэн орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр аадар бороо үргэлжлэн орно

Наймдугаар сарын 1, 2-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Долдугаар сарын 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.