“Чух” шувуу судлалын суурингийн судлаачид 19 зүйлийн  35 бодгаль шувуудыг барьж бөгжилжээ

“Чух” шувуу судлалын суурингийн судлаачид 19 зүйлийн  35 бодгаль шувуудыг барьж бөгжилжээ

“Чух” шувуу судлалын суурингийн намрын судалгаа мониторингийн ажил эхэлжээ. Мөн тус сууринд хаврын мониторингийн үр дүн болон намрын судалгаа эхэлж буй талаар хуваалцлаа.

Манай суурингийн хаврын судалгаа тавдугаар сарын 4-нөөс зургаадугаар сарын 2-ны хооронд үргэлжилж энэ хугацаанд бид нийт 14 зүйлийн 68 бодгаль эргийн шувууд болон өөр бусад 19 зүйлийн  35 бодгаль шувуудыг барьж бөгжилсөн байна.

Дээрх хугацаанд эргийн шувуудын нүүдлийн идэвхтэй үе тавдугаар сарын 19 -нөөс тавдугаар сарын 22-ны хооронд байжээ. Мөн олон улсад ховордож болзошгүй ангилалд багтсан Азийн цууцил шувууны 4 бодгальд сансрын дамжуулагч зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөний талаар мэдээллүүд цуглуулж байгаа аж. Харин суурингийн намрын мониторингийн ажил 7-р сарын 19-нд эхэлжээ.

Хаврын мониторингийн хугацаанд бөгжилсөн шувуудын жагсаалт:

  1. Темминкийн элсэг | Temminck’s Stint – 6
  2. Савар элсэг | Long-toed Stint – 2
  3. Шартүрүүт элсэг | Red-necked Stint – 1
  4. Одой элсэг | Little Stint – 1
  5. Шугуйн хөгчүү | Wood Sandpiper – 16
  6. Нарийн хиазат | Little Ringer Plover – 3
  7. Эгэл хайргийн хөгчүү | Common Sandpiper – 4
  8. Бүрдний хөгчүү | Marsh Sanpiper – 10
  9. Улаанхөлт хөгчүү | Common Redshank – 13
  10. Хар хөгчүү | Spotted Redshank – 13
  11. Азийн сүвээ цагаан | Pacific Golden Plover – 2
  12. Умардын хавтгаалж | Northern Lapwing – 1
  13. Азийн цууцил | Asian Dowitcher – 4
  14. Морин цууцал | Black-tailed Godwit – 1
  15. Цагаанхөмсөгт нугас | Garganey – 1
  16. Анхидал ангир | Common Shelduck – 9 + 2 (recapture)
  17. Халзан түнжүүр | Common Coot – 1
  18. Бор нугас | Gadwall – 1
  19. Ногоохон нугас | Common teal – 3
  20. Шовтгор алаг нугас | Northern Shoveler – 1
  21. Улаанхүзүүт шумбуур | Common Pochard – 2
  22. Зэрлэг нугас | Mallard – 1
  23. Хондон ангир | Ruddy Shelduck – 1+2 (recapture)
  24. Дорнын хулд | Eastern Marsh Harrier – 1
  25. Өнгөлүүрт гургалдай | Siberian Rubythroat – 1
  26. Хүрэнтолгойт цахлай | Black-headed Gull – 1
  27. Монгол цахлай | Mongolian Gull – 2
  28. Реликт цахлай | Relict Gull – 1
  29. Эгэл хараалай | Common Tern – 2
  30. Буурал хараалай | White-winged Tern – 2
  31. Науманни хөөндэй | Naumann's Thrush – 1
  32. Дорнын шар цэгцгий | Eastern Yellow Wagtail – 1
  33. Хос судалт дуучшувуу | Two-barred Warbler – 1