Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт “Баянзүрх сумын Тэрмэсийн их гэх газарт хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл долдугаар сарын 27-ны 23:40 цагт тус сумын Цагдаагийн газарт иржээ.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх сумын цагдаагийн албан хаагчид очиход иргэн А-ийн таван ханатай гэр дээр аянга бууж, гамшигт үзэгдлийн улмаас гэрт байсан 35 настай эмэгтэй амиа алдаж, таван настай хүү гэмтжээ. Байгалийн гамшигт ослыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.