Өнөөдрөөс эхлэн лхагва гараг хүртэл ихэнх нутгаар хална

Өнөөдрөөс эхлэн лхагва гараг хүртэл ихэнх нутгаар хална

Өнөөдөр /2024.07.29/-өөс энэ сарын 31-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +27...+29 градус дулаан байна гэж Цаг уур орчны шилжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.