Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай хүмүүсийг завиар зөөж байна

Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай хүмүүсийг завиар зөөж байна

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг-Улсын хил чиглэлийн 44 км зам буюу Булган аймгийн Тэшиг сумын Эг голын гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Эг голын усны түвшин багасжээ. Гэсэн ч 2 гүүрний хоорондох далан үерт сэтэрсэн. Уг сэтэрхийгээр үерийн ус урсан, замаар зорчих боломжгүй хэвээр байгаа аж. Тэшиг сумаас зайлшгүй гарах шаардлагатай хүмүүсийг завиар зөөж байна. 

Эг далан.jpg

"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ, "Булган АЗЗА" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид уг гүүр болон сэтэрсэн даланг засахаар шуурхай ажиллаж байна.

Эг далан 2.jpg