СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, биед нь хайч зоож гэмтээсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, биед нь хайч зоож гэмтээсэн хэрэг гарчээ

Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, хайчаар нуруунд нь хоёр удуу дүрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ тавдугаар сарын 29-ны /2024.05.29/ өдөр тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, хайчаар дүрсэн хэрэг гарсан байна. Хэргийн улмаас зодуулсан хүүхдийн хавирга хугарч, хайчаар нуруун тус газарт нь хоёр удаа дүрсэн байна. Улмаар хайч хүүгийн хэвлийн булчинд хүрсэн байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хүүг бүлэглэн зодсон тавдугаар ангийн гэх хүүхдүүдийг нь олж тогтоогоод байгаа аж.

Энэ талаар Хохирогч хүүгийн ах “Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг 19 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж бидэнд мэдэгдсэн. Бидний зүгээс хамгийн гомдолтой байгаа зүйл нь дүү маань хүнд гэмтээд 24 цаг болсон. Гэвч хайчаар дүрсэн гэх хүүхдийн ар гэрээс бидэнтэй нэг ч холбогдоогүй. "Хүүхэд чинь яаж байна" гэж асуугаагүй. Дүүг маань зодож, нуруу руун хайчаар дүрсэний улмаас дүү маань “яаая” гээд уйлахад нь "эмнэлэгт очиж уйлаарай" гэж хэлсэн байсан. Бусад бүлэглэн зодсон хүүхдүүдийн эцэг эх мөн холбогдоогүй байна. Цагдаагаас хэргийн талаар асуухад зодсон гэх хүүхдүүдийг олсон гэж мэдэгдсэн. Шүүх шинжилгээний хариу маргааш гарна. Дүүгээсээ болсон явдлын талаар асуухад “ирсэн бөмбөгийг нь өшиглөснөөс болж намайг харааж, нэг цохиод хамтдаа зодсон” гээд уйлаад байгаа. Хамгийн ноцтой нь дүүгийн маань нуруунд хайч дүрчихээд тэрийгээ аваад дахиад нөгөө тал руун дүрсэн байсан. Эмнэлэгийн байгууллага нарийвчилсан шинжилгээ хийхэд хайч хавиргыг нь хугалж хэвлийн булчин руу нь 4 см орсон гэж гарсан” гэжээ.