ТОДРУУЛГА: Сурагчдын сууж явсан автомашины араас том оврын ачааны машин мөргөж, хоёр хүүхэд эндсэн хэргийг шалгаж байна

ТОДРУУЛГА: Сурагчдын сууж явсан автомашины араас том оврын ачааны машин мөргөж, хоёр хүүхэд эндсэн хэргийг шалгаж байна

Ууланд гарахаар ангиараа явж байсан нэгдүгээр ангийн сурагчид осолд орж, хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан. Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан" гэлээ.