Коронавирусийн голомт гэгдээд буй БНХАУ-ын Ухань хотод хөл хорио тогтоож, цэргийн хүчээр хот дотор зорчих, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Иймд тус хотын хорионд орсон гадаадын иргэдийг тухайн улс орнууд тусгай онгоц илгээж, татан авч байна. Харин БНХАУ-ын иргэд Ухань хотод хорионд байсаар байна. Иймд тухайн хотод болж буй үйл явдлын талаар БНХАУ-ын нэгэн залуугийн нууцаар оруулсан гэх бичлэг facebook болоод бусад сошиал орчинд иргэдийн анхаарлын төвд ороод байна.