"Ингэн нулимс", "Шар нохойн там", "Эзэн богдын эр хоёр загал" зэрэг киноны найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл "Алтан судал" (Veins of the World) кино дэлхийн А зэрэглэлийн наадмын нэг Берлиний кино наадамд өрсөлдөхөөр болжээ.“Алтан судал” киног бүтээхэд Монгол, Герман, Араб, Австри зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажиллажээ.
Берлиний кино наадам энэ жил 70 дахь удаагаа зохиогдох гэж буй юм. Дашрамд дурьдахад, "Алтан судал" киноны гол дүрийг жүжигчин Н.Ялалт бүтээсэн байна.