-ДЭЛГҮҮР, НОМЫН САН, СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭГ ЗЭЭЛЭЭР АВДАГ БОЛЛОО-
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд ихээр түгэж буй “Шүдээ эмчлүүлээд төлбөрөө дараа нь төл, англи хэлээ сураад төлбөрөө дараа нь төл”... гэх сурталчилгааг иргэд ихэд сонирхож хүлээн авч байна. Өмнө нь бид банкнаас эсвэл таньдаг хүнээсээ л зээл авдаг гэх ойлголттой байсан. Харин энэ ойлголтыг storepay үйлчилгээ эвдэж, дэлгүүр, сургалтын төв, эмнэлгээс ч зээлээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.
Тодруулбал, иргэн та Storepay аппликэйшнийг гар утсандаа татсанаар дэлгүүрээс гутал, хувцас авахаас эхлээд онгоцны тийз захиалах, шүдээ эмчлүүлэх, ном авах, сургалтын төвд суралцах зэрэг хэрэгцээндээ тохируулан албан ёсны зээлийн үйлчилгээнд хамрагдаж төлбөрөө ямар ч хүүгүй, шимтгэлгүй уян хатан нөхцөлтэйгээр төлөх боломжтой болсон байна.
Хэрэглэгч Storepay аппликэйшнийг ашиглан худалдан авалт хийх эсвэл үйлчилгээ авсан бол төлбөрийг нь санхүүгийн хүндрэл дарамтгүй дараа нь төлдөг бол харилцагч байгууллагууд тухайн цаг үед төлбөрөө бүтнээр нь автоматаар хүлээн авч ямар нэгэн эрсдэл хохирол хүлээдэггүй аж.
Тус аппликейшний үйл ажиллагааны менежер Б.Ариунгоогийн хэлснээр “Хүмүүсийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Манайхтай харилцдаг байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг авахаар олон хүн зорьдог болсон. Хэрэглэгчийн худалдан авалтын төлбөрийг манай систем ямар ч хүлээлт олон үйлдэлгүйгээр автоматаар шууд харилцагч байгууллагад шилжүүлдэг учир эрсдэл төвөг учирдаггүй. Бид хэрэглэгчдээсээ ямар ч хүү, хураамж, шимтгэл нэмэлт төлбөр авдаггүй. Ингэснээр зээл лизингийн хүү, шимтгэл зэрэгт төлөх байсан асар их хэмжээний мөнгийг нь хэмнэж чаддаг. Бид цаашдаа ч хүүгүй, шимтгэлгүй үйлчилгээ үзүүлнэ” гэлээ.
Storepay нь зөвхөн хугацаа хэтэрсэн төлөлт дээр торгууль бодогддог аж.
Storepay яаж ажилладаг вэ?
Storepay аппликэйшнийг ашиглан худалдан авалтын төлбөрөө дөрөв хуваан 15 хоногийн зайтай төлөх юм. Тухайлбал, та дэлгүүрээс 400,000 төгрөгийн бараа худалдан авсан бол төлбөрийг 15 хоногийн дотор 100.000 төгрөгөөр дөрвөн удаа хийнэ гэсэн үг. Storepay ашиглан худалдан авалт хийх доод үнийн дүн 100.000 төгрөг аж.
-ХҮҮГҮЙ, ШИМТГЭЛГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮМҮҮС
ИХЭЭХЭН СОНИРХОЖ БАЙНА-
Storepay-д яаж бүртгүүлэх вэ?
Та ухаалаг гар утсандаа Storepay аппликэйшнээ татна. Дараа нь ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, аль нэгэн албан байгууллагад очихгүйгээр өөрийн мэдээллийг бүртгүүлэх юм. Storepay-ийн ухаалаг систем хоромхон зуурт таны хүсэлтийг шийдвэрлэснээр шууд ашиглах боломж нээгдэх юм байна. Ингэснээр таны зээл болон лизинг хөөцөлдөхөд зарцуулах байсан асар их цаг хугацааг хэмнэнэ гэсэн үг.
Хэрэглэгчид өөрсдийн худалдан авалт, төлбөрийн хуваарь зэрэг бүхий л мэдээллээ аппликэйшнээс авах боломжтой бөгөөд мөн мессэж болон аппликэйшнээр дамжуулж төлөлтийн хугацааг мэдээлдэг байна.
Storepay нь одоогоор брэнд дэлгүүр, сургалтын төв, эмнэлэг гэх мэт 100 гаруй газраас үйлчилгээ үзүүлж байна.
Энэ дундаа уг үйлчилгээг ашиглан шүдээ эмчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа аж. “Storepay аппликейшнд нэгдсэнээр Miracledent шүдний эмнэлгээс зуун мянгаас нэг сая таван зуун мянган төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэхүйц үйлчилгээг авч 60 хоногийн хугацаанд дөрөв хувааж төлөх болсон байна.
Б.АРИУНГОО: 21 НАСНААС ДЭЭШ, ОРЛОГОТОЙ НИЙГМИЙН ДААТГАЛ
ТӨЛДӨГ ИРГЭН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ-
Үргэлжлүүлэн бид тус аппликейшний үйл ажиллагааны менежер Б.Ариунгоогоо зарим зүйлийг тодрууллаа.
-“Storepay” аппликейшнаар үйлчилгээ авахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Юуны өмнө 21 наснаас дээш, тогтмол орлоготой нийгмийн даатгал төлөгч байх хэрэгтэй. Таны нийгмийн даатгалын түүх, эргэн төлөлтөөс хамаарч үнийн дүн нэмэгдэх боломжтой. Жишээлбэл хэрэглэгч хугацаандаа төлбөрөө төлснөөр сая таван зуун мянган төгрөгнөөс дээш үйлчилгээ авч болох юм.
-Үйлчилгээний эргэн төлөлтийн журам ямар байх вэ?
Үйлчилгээ авсанаас хойш 60 хоногийн дотор дөрөв хувааж төлөх нөхцөлтэй.
-Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулбал?
-Бид цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөн хэд, хэдэн эмнэлэг, сургалтын төв, үйлчилгээний газруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
АНУГЭРЭЛ