“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай байсан юм.
Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, тэдэнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байна.
Тэгвэл БНХАУ-ын Эрээн хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ санаачлага гарган, зохион байгуулж Б.Чинбат, Ц.Сарнай нарт 45 сая төгрөгийн хандивыг ӨМӨЗО-ны уран бүтээлчдээс цуглуулж өгчээ.
Д.Мөнх-Эрдэнэ гдг залуу санаачлан ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, МУСТА н.Ашидаа,“Хөх хээр” хамтлагийн дуучин, МУСТА Ж.Үндэс дэмжиж хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж хандивын аян зохион байгуулсан юм байна. ӨМӨЗО-с 112,935 юань /₮45 сая гаруй/цугларч pic.twitter.com/86wIpryOnU
— BatMunkh (@Tuya132Bat) January 15, 2020