Г.Ганхүү: Чинбаа, Сарнай нарт зориулсан хандиваа битгий зогсоогоорой

Г.Ганхүү: Чинбаа, Сарнай нарт зориулсан хандиваа битгий зогсоогоорой

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай байсан юм. Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, тэдэнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байна. 

Тэгвэл шар айраг хамтлагийн гишүүн Г.Ганхүү энэ амралтын өдрүүдэд БНСУ-д очин тэднийг эргэсэн байна.

Тэрээр өөрийн facebook хуудастаа “Өнөөдөр Цогоо бид хоёр Чинбаа, Сарнай хоёроо эмнэлэг дээр нь эргэж очлоо. Маш том хагалгаа даваад гарсан гэхэд бодож байснаас тун дажгүй шүү. Одоо хагалгааны дараах эмчилгээ тун чухал гэнэ хандиваа битгий зогсоогоорой манайхаан. Чинбаа маань болохоос болохгүйг хүртэл өөрөө зүтгүүлсэн байна шүү уг нь. Хоёр найздаа аз жаргал сайхан сайхныг хүсье” гэжээ.