Хууль бус ан хийсэн 484 хүн, хоёр хуулийн этгээдэд 2 тэрбум 69 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Хууль бус ан хийсэн 484 хүн, хоёр хуулийн этгээдэд 2 тэрбум 69 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Энэ онд хууль бусаар халиун буга, янгирын тэх, хар сүүлт, зэгсний гахай, бор гөрөөс, шар үнэг, булга, зургаан зүйлийн шувуу зэрэг 34 зүйлийн 2700 амьтныг хууль бусаар агнасан зөрчлийг илрүүлжээ.

Өнгөрсөн долдугаар сард амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлж баталсан. Жишээлбэл, Аргаль 22 сая 200 мянга, янгир 5 сая 300 мянга, хар сүүлт 3 сая 330 мянга, саарал чоно 1 сая 130 мянга, тарвага 410 мянга, цагаан зээр 997 мянга, шонхор шувууг 16 сая төгрөгийн эдийн засгийн үнэлгээг гаргасан бөгөөд хууль бусаар агнасан тохиолдолд дээрх үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлдэг байна.

Он гарсаар хууль бусаар амьтан агнасан 484 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, 2 тэрбум 69 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан бөгөөд 14 сая төгрөгийн хууль бус орлогыг хураан авчээ. Мөн зөрчил үйлдэхэд ашигласан тоног төхөөрөмж болон зөрчилд холбогдох амьтны гаралтай түүхий эдийг хураан авч, галт зэвсэг түүний сум зэргийг цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлсийг тухайн орон нутгийн холбогдох байгуллагад тус тус хүргүүлсэн байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

10 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

15 минутын өмнө