Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

Энэ жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны буюу хүн төрсөн цагаасаа эхлэн эдлэх ёстой язгуур эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан түүхт 75 жилийн ой тохиож байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажуулсан хүний суурь эрхүүдийн нэг бол  хөдөлмөрлөх эрх юм. Хүн бүр Хөдөлмөрийн тухай хууль болон ОУХБ-ын суурь конвенцүүдээр баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг баталгаатай эдлэх эрхтэй.

Үүнд:
- Эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээ хийх
- Эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах
- Албадан болон хүүхдийн хөдөлмөрөөс ангид байх
- Эрсдэлгүй ирээдүйн төлөөх нийгмийн хамгаалалд хамрагдах
- Шударга, хүртээмжтэй цалин хөлс авах
- Боолчлол, хүчирхийлэл, дарамтаас ангид хөдөлмөрлөх болон хуулиар олгогдсон бусад эрхүүдийг эдэлдэг.

Мөн сонирхуулахад, 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байсан.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө