Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Ингэснээр тус нам улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь улс төрийн нам болсон юм.
Харин тус намын дарга А.Отгонбаатар өөрт нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тохиолдсон шиг зүйл болсон хэмжээн жиргэжээ. Учир нь тэрээр намынхаа шинэ жилийн мэндчилгээг гэр бүлийн гишүүдийнхээ хамтаар бичүүлэх үеэр түүний охин нь найтаажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн видео мэндчилгээгээ бичүүлэх үеэр ЕБС-ийн нэгэн сурагч хүү найтааж, иргэдийг багагүй хөгжөөгөөд авсан билээ.
Манай гэрт нөгөө ЕРӨНХИЙ САЙД шиг юм болсон шүү дээ.
— А.Отгонбаатар (@AOtgonbaatar) January 5, 2020
Гэгээн бүхэн...😃😃😃 pic.twitter.com/uZk1uvEOt9