Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр өөрийн facebook хуудастаа гэрийгээ танилцуулав. Учир нь тэрээр “Married” буюу гэрэлсэн хэмээгээд М.Отгонцэцэг хэмээх бүсгүйн facebook хаягийг холбосон байна.
Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол Асашёорюү Д.Дагвадоржийн хувьд тэрээр хоёр дахь гэр бүлийн амьдралаа эхлүүлж байгаа юм.
Өмнө нь тэрээр Г.Тамир хэмээх бүсгүйтэй гэрлэж хүү, охин хоёртой болсон юм. Харин тэд гэр бүлээ цуцлуулсан гэж албан ёсоор мэдэгдээгүй ч 2009 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн байдаг.