"Сод Монгол" группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар "Булган аймгийн шинэ жилийн өдөрлөг"-ийг 12 сарын 25-ны өдөр Шангриллаа мол дахь IMAX кино театрт зохион байгуулсан байна. Тэрбээр тус өдөрлөгт ирсэн оюутан бүрт "Urguu Cinema"-д зургаан сарын турш кино үнэгүй үзэх эрх бэлэглэжээ.
Мөн азтай үзэгчийг ухаалаг гарын утсаар шагнасан байна. Энэ талаар сэтгүүлч н.Урантогтох өөрийн цахим хаягтаа бичжээ. "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг ирэх сонгуульд Булган аймагт нэр дэвшихээ горилж байгаа гэх мэдээлэл бий гэжээ.
Булган аймгийн оюутнууд шинэ жилийн өдөрлөгт оролцоод л 6 сарын турш "Urguu Cinema"-д хосоороо кино үнэгүй үзэх эрх бэлгэнд авав.
— Urantogtokh (@Urantogtokh) December 26, 2019
"Сод Монгол" групп Ц.Анандбазар 🤪😜🤪 pic.twitter.com/qAPRXN7w13