Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын рок поп хөгжлийн амьд домог “Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюуныг Төр соёрхлоо.
2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн тэдний “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо”, “Үгүйлэн санана” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төр соёрхлоо.
Монгол түмний шимтэн үзэх дуртай “Тан руу нүүж явна” кино, “Хорвоод ганцхан ээждээ”, Эрхлэн жаргах бидэн хоёр”, Үнсье чамайгаа үнсье” зэрэг олон түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрсэн олон арван бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжаажавын Оюун Төрийн соёрхол хүртлээ.
Ингэснээр Монголын гурав дахь эмэгтэй зохиолчийг Төр соёрхлоо. Булган аймгийн Могод сумын харьяат түүнээс өмнө С.Удвал, Э.Оюун нар Төрийн соёрхол хүртсэн юм.
Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг С.Оюун зохиосон юм. Өөрийг нь, уран бүтээлийг нь нэг өдөр Төр соёрхсон нь ховор тохиолдол.