"Аqua garden" хотхоны барилгад ашиглах гэж дулаалгын хөөсөнцөр шатаж гал гарсан гэв

"Аqua garden" хотхоны барилгад ашиглах гэж дулаалгын хөөсөнцөр шатаж гал гарсан гэв

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй "Аqua garden" буюу олны нэрлэж буйгаар "Авлига хороолол"-ын орчимд өнөөдөр /2023.10.29/ 17:54 цагийн орчимд гал гарсан байна. Иймд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэд унтраасан байсныг шалгаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангахыг зөвлөсөн байна. Харин "Авлига хороолол"-ын барилгын орчимд хураасан байсан дулаалгын хөөсөнцөр шатсаны улмаас гал гарсан бөгөөд барилга руу ороогүй талаар эх сурвалж мэдээллээ. 

Гэрэл зургийг twitter.com/tsende_mgl хаягаас ашиглав