Монгол Улсын өнцөг булан бүрд 2019 оны ажил үйлсээ дүгнэж, баг хамт олноороо “Шинэ жилийн баяр”-аа энэ цаг мөчид тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ үеэр Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан нам /АН/ шинэ жилийн баяраа тэмдэглэж, тус намын шилдгүүдээ шалгаруулсан байна. Энэ үеэр Монгол Улсын ардын жүжигчин, АН-ын гишүүн Г.Равданд тус намаас орон сууц бэлэглэжээ.
Тэрээр энэ тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Эрхэм журмын нөхөд та бүхэндээ Баянгол дүүргийн Ардчилагчид, Монгол Улсын Их хурлын гишүүн Ардчилсан намын дарга эрхэм С.Эрдэнэ даргадаа гүнээ талархаж байгаагаа гэр бүл үр хүүхдүүдийнхээ өмнөөс илэрхийлье.
Сая Баянгол дүүргийн хүндэт иргэн болсон ах нь хүндэт самбарт ч гарч байгаагүй хөөн гэж ширээнийхэндээ ярьж байлаа. Өнөөдөр шууд "Баянгол дүүргийн хүндэт иргэн" болчихлоо. Бас үрийн үрд үеийн үед өвлөгдөн үлдэх бахдан дурсах БАЙРТАЙ болсондоо баяртай байна. 1989 оноос хойш үнэнчээр явсны минь шан гэж талархан хүлээж авлаа. Баярлалаа” гэжээ.