ШУУРХАЙ: Хаягдал маслыг бохирын худаг руу асгаснаас “Химийн үнэр” хотод тархсан гэж үзэж "Эко стандарт петролиум" ХХК-ийг шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Хаягдал маслыг бохирын худаг руу асгаснаас “Химийн үнэр” хотод тархсан гэж үзэж "Эко стандарт петролиум" ХХК-ийг шалгаж эхэлжээ

Нийслэлийн зарим дүүрэгт өчигдөр /2023.10.13/ газ мэт үл мэдэх зүйл үнэртэж, зарим иргэдийн толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаж, энэ нь олны анхаарлыг татсан. Энэхүү химийн үнэр одоо ч Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үнэртсэн хэвээр байна.

Улмаар холбогдох албаныхан шалгалтын ажиллагааг явуулж, Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” гэх компанийн эр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

Тэгвэл Э гэх компани нь "Эко стандарт петролиум" ХХК аж.

Тухайн компанийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйл буюу "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" хэсэг зүйл ангиар буруутган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.