Энэ сарын 20-ны өдөр буюу баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ жил болжээ. Уг шинэ жилийг маш тансаг зохион байгуулж, МАН-ын бүхий л шатны дарга, удирдах албан тушаалтай хүмүүсийг урьж оролцуулсан байна.
Баярын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ирэх 2020 он хариуцлагатай жил байх болно. Тиймээс та бүхний хүчин зүтгэл маш их хэрэгтэй” гэдгийг сануулсан байна.
Дээрхээс гадна уг шинэ жилийн хөтлөгчдийн хувцас иргэдийн шүүмжлэлийг дагуулж, хэдэн өдрийн туршид олон нийтийг ярих яриатай болголоо.
Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ жилийг МУГЖ, жүжигчин Н.Ариунболд хөтөлжээ. Хөтлөгч нар эртний Египетийн хаан, хатны хувцас өмссөн нь зохимж муутай, утга агуулгагүй гэдэг шүүмжлэлийг олон нийтээс сонсоод байна.
Тансаг шинэ жил зохион байгууллаа, хөтлөгч нар нь нүсэр загвартай, эртний Египетийн хаан, хатдын алтан шаргал хувцас өмссөн нь эрх баригч МАН-ыг мөнгөтэй гэдгээ харуулах гэж хичээсэн хэмээх яриа ч яригдаж байна.