Өнгөрөгч амралтын өдөр Сүхбаатар аймгийн шинэ жилийн баярын арга хэмжээ болж өндөрлөсөн байна. Энэхүү арга хэмжээний үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, ХСҮТ-ийн ерөнхий захирал, Францын Мэс заслын академийн хүндэт гишүүн, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн Сүхбаатар аймгийн дээд шагнал болох “Гангар хун” шагналын эзэн болжээ.