Сүүлийн үед дуучин Т.Баясгаланг сонгуульд өрсөлдөнө хэмээн нийгмийн сүлжээгээр шуугих боллоо. Тэгвэл энэ талаар тодруулахаар дуучин Т.Баясгалангийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдлоо.
Тэрбээр "Т.Баясгалан дарга Монголд байгаа. Гэхдээ сонгуульд өрсөлдөхгүй гэсэн. Сүүлийн үед зориудаар ийм таагүй мэдээллүүдийг цацаж байгаа" хэмээх тайлбарыг өгсөн юм.
Дээрх мэдээллээс өмнө Т.Баясгаланг өөрийн хамаарал бүхий компаниудаас их хэмжээний мөнгө босгон, сонгуульд өрсөлдөх санаа өвөртөлж байна хэмээн бичиж байсан. Мөн нөхөр Д.Батбаярын хамтаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч гарсан юм.