АТГ-аас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ны өдөр /2022.01.20/ Улаанбаатар төмөр зам ХНН-ийн албаны дарга Ж.Пунцагийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, саатуулж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улмаар түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг нь хоёрдугаар сарын 27-ны өдөр /2023.02.27/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаагаад байсан.
Тэгвэл тус хэргийг АТГ-аас нэмэлт мөрдөн байцаалт хийж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.